Monday, June 21, 2010

Change

Тэр өглөө 10-11 гээд орноосоо бослоо, шүд нуур гараа угаах гээд ванны өрөө рүү оров; тэрний нуд улаан, үс нь хагтай, биенээс нь тамхи унэртсэн; учир нь 18-аас шөнийн 12-1 хуртэл биллиарданд ажиллана; шөнийн 2-3 тсаг хуртэл kомпутэрийн өмнө сууна. Нүүр гараа угаангаа тольний өмнө хэсэг мөр гарны булчингаа чангалж пооз аван өөрчлөлт гарж уу? угуй юү? гэдгийг харна; утга учиргуй юм шиг үе үе бодогддог амьдралдаа санаагаараа лаг том булчинлаг болох зорилго тависан аж.Ажилдаа явж ирээд oрой 1 цагийн үед гэртээ ирэн компьютэрөө асаан суув.../амьдрал нэгэн хэвээр үргэлжилсээр/. Тэр бол нийгмийн ихэнх гэдэг ангилалд багтах залхуу, шинэ юм сурдаггуй, их сургуулид сурдаггуй залуу. Гэхдээ туунд бусдаас илуу зүйл бий, тэр маш том мөрөөдөлтэй мөн өөрийнх нь бодлоор бол юмийг бусдаас арай илүү хурдан сэтгэдэг гэж боддог аж; том мөрөөдөл болон бие тоосон зан нь одоогийнх нь залхуу нэгэн хэвийн компутэрийн умну суусан завтай амьдралийнх нь шалтаг гэж хэлж болно; мөн залхуу юмнаас амархан шантардаг зан нь одоогийн байдлийн шалтгаан. 20 жилийн туршид 10 хүрэхтэй үгүйтэй ном бурэн уншсан байх.Энэ маягаараа явбал тэр жирийн нэгэн том мөрөөдөгч хэвээр байх болно... Бурхан минь түүнийг зөв замд нь оруулж өгөөч

Өөр нэг залуу өглөө орноосоо босов, орнийх нь хажууд хэдэн номнууд өрөөстэй мөн англи хэлний толь байх аж. Нүүр гараа гялс угаачаад, өндөг сосиск талхтай идэж аваад сургуулийн зүг алхав. Энэ өдөр бол түүний хувьд энгийн нэг өдөр. Хичээлээ тарж аваад, Математик сургалтын төв орон 1 цаг математикийн зааварлагч хийн цагийн 8.5$ авдаг. Тэр мөнгөний үнэ цэнийг мэдэж эхэлж байгаа, 90$-ийн пүүз авна гэдэг бол түүний хувид хэрэглээнээс хэтэрсэн, хямсгар, тэнэг үйлдэл. Юм худалдаж авхаар бол нилээн удаан бодно, хэрэгтэй зуйлд л зарцуулдаг, хэзээ ч түргэн шийдвэр гаргадаггүй. Тэр ном унших дуртай, 1 сард 7 орчим уншдаг, англи хэл дээр сонирхолтой ном унших нь түүнд тааламжтай мэдрэмж төрүүлэхээс гадна, шинэ угийн сан ойлгох чадвар нь сайжирч байгаа нь түүнд урам өгнө. Тэр хэрэггүй зүйлд цагаа үрэх дургуй, тэр дундаа интэрнэт-ээр тэнэх, бодибуйлдинг зэрэгт энергиэн зарцуулдаггүй. Түүнд бас эхний хүн шиг том мөрөөдөл бий.

2 comments: